“Баянзүрх эмнэлэг” ХХК-ний хамт олны нэрийн өмнөөс болон хувиасаа Тантай мэндчилж байгаадаа сэтгэл хангалуун байна. Тус эмнэлгийн хамт олон оношлогоо, эмчилгээ, эмнэлгийн тусламж үйлчилгээг стандарт, ёс зүй, харилцаа хандлагын хүнлэг орчинд чанартай үзүүлэх зорилготойгоор ажилладаг. Баянзүрх эмнэлгээр үйлчлүүлж, зочилж буй Танд бидний хаалга байнга нээлттэй, манай хамт олон танд туслах, таны үнэтэй санал, хүсэлтийг тань үйл ажиллагаандаа тусган ажиллахад бэлэн байна. Иргэн Та, манай цахим хуудасны байнгын уншигч байж, санаа бодлоо харамгүй ирүүлж, хамтран ажиллана гэдэгт гүнээ итгэнэ.

Таныг гүнээ хүндэтгэсэн: Бүддоржийн ДАШ-ЯНДАГ
Монгол улсын эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, Анагаах ухааны доктор, Клиникийн профессор,
“Баянзүрх эмнэлэг” ХХК-ний Ерөнхий захирал

ТалархалЫН ҮГС
  • Баярлалаа Өдөр бүр өнгө нэмсэн, өглөө бүр хөдөлмөр бүтээл оргилсон ,хүний төлөө сэтгэлтэй хүнлэг ажилсаг эвсэг БЗЭ-ийн хамт олондоо болон ЯЯТ-ийн хамт олон Нэгдсэн тасгийн хамт олон , Алтантариа эгчдээ баярлалаа Та бүхний минь сэтгэл зүрх үргэлж аз жаргал , хайр энэрэл , эрч хүч, гэрэл гэгээгээр дүүрэн бялхаж байхыг ерөөе Та бүхэндээ маш их баярлалаа Д Хандмаа -гийн зүгээс Баянзүрх эмнэлгийн хамт олонд

  • Баянзүрх эмнэлгийн чанарын албаны даргад Хувийн зүгээс талархал бичив . 2015оны 03-18 Миний бие болон эмчлүүлэж байгаа дотор 8-р паладийн хамт олны өмнөөс Эмнэлгийн хамт олонд баяр хүргэж ажлын амжилт хүсье Бид бүгд энэ эмнэлэг дээр ирэхдээ бүгд л нэг өвчин эмгэгтэй ирсэн харин бид одоо эмчилгээ үйлчилгээний тусламжтайгаар эдгэрсэн , үүндээ сэтгэл хангалуун байна Та нартаа баярлалаа

  • Эрчимт эмчилгээний тасаг болон дотрын тасгийн эмч нарт намайг олон удаа хүнд байдлаас гаргаж өгсөн явдалд маш их баярлаж байдгаа чанарын албаар нь дамжуулан илэрхийлж байна. Үйлчлүүлэгч Бямбадорж

  • БЗЭ-нь 2013 оны 3 дугаар сарын 21-с 8 дугаар сарын 15-ны хооронд "Сэтгэлд шингэсэн үйлчилгээ" сэдэвт аяныг зохион байгуулж, чанарын албанаас "Талархалын мод" ажилуулж байна. 7 сарын 10-ны байдлаар 7 тасгийн эмч ажилчдын нэр дээр нийт 96 талархал ирсэнээс ЭМЯ болон НЭМГ-т 2, ЯТТ-19, Дотрын тасагт-20, хүүхдийн тасагт-18, нэгдсэн тасагт-22,параклиник тасагт-6, захиргаа аж ахуйн тасагт-4, эмчилгээний хоолны тасагт7 талархал чанарын албанд ирснийг бүртгэн авч, хариуцлагатны хуралд танилцуулан,"Талархалын мод"-нд байрлууллаа.

  • Нэгдсэн тасгийн хамт олонд талархал илэрхийлье! Танай залуу хамт олон үйлчлүүлэгч бидэнд үргэлж эрч хүч, энерги өгч байдаг шүү!

  • НХӨСТ-ийн хамт олонд талархал илэрхийлье!Танай хамт олноор манай ах олон удаа эмчлүүлж, хүнд байдлаас биеийн байдал нь сайжирч гарч байсан юм.

  • ЯТТ-ын эрчимт эмчилгээний эмч Бямбадагвадаа маш их талархаж байгаагаа гэр бүлийнхээ зүгээс илэрхийлмээр байна.маш олон удаа манай ханийг хүнд байдлаас гаргаж эмчилж байсан билээ. Танд болон танай хамт олонд ажлын өндөр амжилт,аз жаргал эрүүл энхийг хүсье!

  • Нэгдсэн тасгийн заслын залуу эмч нарт талархаж байгаагаа илэрхийлье! танай чадварлаг хамт олоноор миний бие байнга эмчлүүлж, эрүүлжиж явдаг билээ. Та бүхний эрүүл энхийн их үйлсэд зам нь үргэлж цагаан байх болтугай.

  • БЗЭ-ийн хамт олонд талархал илэрхийлье! танай байгуулга үргэлж иргэд бидний төлөө гэсэн үйл ажиллагаа явуулж байдаг бөгөөд сүүлийн жилүүдэд танай эмнэлгийн үйл ажиллагаа улам бүр өргөжиж, иргэдэд ойртож байгаад бид бүхэн байрлаж байна. Танай хамт олонд эрүүл энхийг хүсье!

  • Намйг Болормаа гэдэг бөгөөд миний хайрт охин Номингэрэлийг минь өвдөөд ирэхэд нь Туул эрхлэгчтэй хүүхдийн тасгийн хамт олон найрсагаар хүлээн авч шуурхай эмчилж өгсөнд маш их талархаж байгаагаа гэр бүлийнхээ зүгээс илэрхийлье!

Хуанли 08 -р сарын 26

Баянзүрх эмнэлэг” ХХК –ийн ажиллах цагийн хуваарь.

Яаралтай тусламж : 11-454004 Ажиллах цагийн хуваарь
24 цаг

ХЭРЭГЛЭГЧДИЙН МЭДЭЭЛЭЛ

Иргэн та дараах бичиг баримтыг бүрдүүлж ирнэ.

- Шинжилгээний бичиг. - Иргэний үнэмлэх - Эрүүл мэндийн даатгалын дэвтэр - Өвчний карт

ХЭРЭГЛЭГЧИЙН ХАНДАЛТ